Амжилт

бичсэн: baasandorj төрөл:
Амжилт гаргаж, түүндээ урамшиж үргэлж өглөө болгон шинэ амьдрал эхэлж, орой болгон шинэ зүйлийг сурч найз нөхдийнхөө алдааг нь бусдын дэргэд биш зөвхөн өөрт нь шивнэж, бусад үргэлж баяр баясал бэлэглэх сайхан зүйлийг ярьж, олны дунд нэр хүндтэй, бусдын бахархал нь байж, бусдад хэзээ ч мууг саналгүй, тэднийг үргэлж сайнаар бодож, аз жаргалын эрэлд өглөө бүхэн мордож, өдөр болгон өөрийгөө дайчилж, энэ насандаа биелэхээргүй санагдах том зорилгыг өөртөө тавьж түүнд хүрэхэд гарах бэрхшээлүүдийг тунгааж бодолгүй зүгээр л хийж эхэлж, бусад хүний мууг нь түрүүлж олж харахаасаа өмнө сайныг нь олж харахыг оролдож, олж харсан сайн зүйлээ тэдэнд заавал дуулгаж, өөртөө үргэлж сэтгэл хангалуун байхын тулд өөртөө байнга санаа тавьж, бусдыг халамжилж хайрлаж, хүн өөрийн аз жаргалыг зөвхөн өөрөө л бүтээж чаддаг гэдгийг санаж, бусдад найдаж өөрийгөө гаргуунд нь хаяахгүй байж, хүссэн бүхнээ авахын тулд оролдож, хүлээсэн хүнтэйгээ уулзахын тулд чармайж, ээж аавыгаа өөрөөсөө ч илүү хайрлаж, өрөөл бусдыг өөртэйгээ тэнцүү хайрлаж, чин сэтгэлээр ажилдаа хандаж, чигээрээ зөвхөн урагшаа, учраагүй бүхнээ харж, мөнгөний төлөө бус мөрөөдлийн төлөө ажил хийж байвал амжилт гаргана.
Найз минь чи бол өөрийнхөө амьдралыг бүтээгч нь шүү. Өнөөдрийн бодол чинь маргаашийн чинь үйлдэл. Чиний амьдрал гэдэг бол чи, өөр хэн ч юу ч биш.Урагшаа найз минь, улам ихийг хийгээрэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax