Зарим нэгэн сайхан зүйлсээс
Гуниглахад шалтгаан хэрэгтэй гэж үү
Тэгээд тэрнээс хойш утсаар яриагүй 2 хончихсон болохоор би ингэж уйтгарт автсан бололтой. Тэр гадаадад байгаа юм аа. Хэрвээ монголд байсан бол хичнээн сайхан юм бэ дээ. Ирэхээр нь ярих хэлэх зүйл маш их байвч яагаад ч юм хүлээж тэвчихгүй байх юм. Хүн чинь их тэнэг байдийн байна ш дээ. Хамт байхдаа хийгээгүй зйүлээ  хамт биш байхдаа хийхийг хичнээн их хүсэх юм гээч. Хамт гоё хоолонд орох, хамт, хамтдаа зугаалах, хамтдаа хийж болох бүх зүйлсийг хийхийг хүсч байна. Одоо ирэхээр нь би агшин бүрийг алдахгүйгээр хамтдаа байхыг хичээх болно. Гэхдээ мэдээж түүнийг хүсвэл шүү дээ.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн ялгаа
Хэвшиж тогтсон ойлголтоор бол эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хөдөлгөөнөө  илэрхийлэх дуртай бол эрэгтэйчүүд өөрийгөө нээн илэрхийлэх дургүй байдаг. Орчин  үед эрэгтэй эмэгтэй хүний аль алинд бусадтай харилцах, нээлттэй байх, өөрийгөө  илэрхийлэх чадвартай байх шаардлага адилхан тавигдаж байгаа билээ.
Коллежийн оюутнуудаас хоорондоо үерхдэг залуучуудыг хамруулсан судалгаагаар  эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь нөгөөдөө бодол санаа, сэтгэгдлээ бүрэн нээж  чаддаг тухайгаа илэрхийлдэг гэсэн нь дээрх хэм хэмжээ аль хэдийн бүрэлдсэнийг  илтгэж байна.
Гэхдээ л эмэгтэйчүүд зарим нэг санаа зовж байгаа зүйлээ  эрчүүдээс илүү илэрхийлж, нулимсаа урсгадаг нь тодорхой юм. Хосуудын хоорондоо  хир нээлттэй байгааг судлахад уламжлалт хандлагатай хосуудын хувьд тийм ч сайн  биш, харин эрчүүд болон эмэгтэйчүүд адил тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг  хосуудын хувьд илүү сайн байжээ. Энэ нь сүүлийн үед эрчүүд илүү нээлттэй байж,  бусадтай илэн далангүй харилцагч байх нь зүйтэй гэсэн орчин үеийн хандлага уруу  шилжиж байгааг харуулж байна.
Аман бус харилцааг ойлгох чадвар нь мөн хүйсийн  хувьд ялгаатай байдаг ажээ. Амаар хэлээгүй, үгэн бус дохио зангааг тайлж ойлгох  нь бусдын нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлж байгаа санааг  “унших” чадвар гэсэн үг юм. Эмэгтэйчүүд бусдын илэрхийлсэн дохио зангаа, сэтгэл  хөдлөлийг ойлгохдоо илүү гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь  эмэгтэйчүүд хүмүүс хоорондын харилцаанд тун мэдрэг байдгийн илэрхийлэл билээ.  Харилцааны хэв маяг нь хүйсийн хувьд ялгаатай байгаа нь хүмүүсийн бэлгийн  амьдралд ямар үр нөлөөтэй вэ? Жишээлбэл, эрэгтэйчүүд өөрсдийнхөө тухай бусдад  дэлгэх дургүй байдаг нь өөрсдийнхөө бэлгийн хэрэшээг илэрхийлэхэд саад болдог  хэмээн үзэх үндэсгүй байж болох талтай.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдралын ялгаа
Бэлгийн амьдралын хүрээнд гар хангалга, тохиолдлын бэлгийн харилцаа, тогтмол  дур ханаж чаддаг эсэх зэрэг цөөхөн асуудал гардаг ажээ. Гэтэл зөвхөн эдгээрийг  голлон анхаараадбэлгийн амьдралын бусад ижил төстэй байдлыг мартдаг тал бий.  Иймд тэдгээрийг бас бодолцох хэрэгтэй.
Гар хангалга
Нэгэн судалгаагаар бэлгийн амьдралын асуудлаас жендэрийн хувьд хамгийн  ялгаатай нь гap хангалга гэдгийг тогтоожээ. Эрэгтэйчүүдийн 92 хувь нь нэгээс  доошгүй удаа гар хангалга хийж дур ханаж үзсэн байхад эмэгтэйчүүлийн 58 хувь нь  гар хангалга хийж үзсэн байдаг тухай Кинси судалгааныхаа тайланд бичжээ. Гар  хангалга хийх тохиолдол нь эмэгтэйчүүлийн дунд эрчүүдээс цөөхөн байдаг төдийгүй  харьцангуй хожуу хийж эхэлдэг байна. Гар хангалга хийж үзсэн эрчүүд бараг бүгд  20 нас хүрэхээсээ өмнө, ихэвчлэн 13-15 насандаа анх гар хангалга хийсэн гэсэн  байна. Харин эмэгтэйчүүд 25-30, тэр байтугай 35 насандаа анх гар хангалга хийж  үзсэн гэжээ. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү гар хангалга хийдэг болохыг  бусад судалгаагаар ч тогтоожээ.
Тохиолдлын бэлгийн харилцааны талаарх хандлага
Жендэрийн хоёрдох томоохон ялгаа нь гэрлэхээс өмнөх эсвэл гэрлэсний дараах  гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд хандах хандлага юм. Тохиолдлын бэлгийн  харилцаанд орж байгаа хүмүүсийн хувьд бие биенийхээ өмнө хүлээсэн ямар нэг үүрэг  хариуцлага байдаггүй. Эрчүүд ийм холбоо харилцаа байхыг дэмждэг бол эмэгтэйчүүд  үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй. Хосууд бие биенийхээ өмнө тодорхой үүрэг  хариуцлага хүлээх тохиолдолд л гэрлэхээс өмнө бэлгийн хавьтлыг хүлээн зөвшөөрч  болно гэж олонх эмэгтэйчүүд үздэг. Харин олон эрчүүд үүнийг байж болох ч зайлшүй  байх шаардлагатай биш гэж үзжээ.
Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 76  хувь нь, харин эрчүүдийн 53 хувь нь хэрвээ хайрлаж дурласан л бол түүнтэйгээ  бэлгийн харилцаанд орж болно гэжээ. Коллежийн 249 оюутны дунд бэлгийн харилцаанд  ороход сэдэл болдог зүйлсийн талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар  эмэгтэйчүүдийн хувьд харилцаа холбоо, дотносол, харин эрэгтэйчүүдийн хувьд  биеийн таашаал авах хэрэгцээ нь бэлгийн харилцаанд орох урьдчилсан нөхцөл болдог  гэсэн дүгнэлт гарчээ. “Юу таныг бэлгийн хавьталд орох сэдлийг төрүүлдэг вэ?”  гэсэн асуултанд эрэгтэй, эмэгтэйчүүдийн өгсөн хариулт ялгаатай байв. Эмэгтэйчүүд  нь хайр сэтгэлийг онцолж “сэтгэлийн мэдрэмжээ харилцан солилцох нь хайраа  илэрхийлэх гайхалтай арга зам”, “хайртай хүнээ хайрлах хайр, түүний өмнө хүлээх  үүрэг намайг бэлгийн хавьталд хүргэсэн” гэх мэтээр хариулжээ.
Тэгвэл  эрэгтэйчүүд дээрх асуултад “Би дур хүслээ хангах хэрэгтэй байсан юм” , “Би rap  хангалга хийхээс залхсан үедээ…” гэх мэтээр хариулжээ. Ийнхүү эрэгтэйчүүд  бэлгийн хавьтал хийх болсноо бие махбодын хэрэгцээ шаардлага байдаг гэсэн байхад  эмэгтэйчүүд нь хайр сэтгэл, дотно харилцааг онилон үздэг байна. Ийм ч учраас  тухайн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаанд зарим нэг зөрчил үүсдэгийг үгүйсгэх  аргагүй юм.
Уламжлал ёсоор хүний дур хүслийг өдөөх зураг, уран зохиол, кино,  эротик зүйлс нь ихэвчлэн эрчүүдэд зориулагдсан байдаг ажээ. Харин эмэгтэйчүүдийг  ийм зүйлийг нэг их сонирхоод байдаггүй гэж үздэг. Гэтэл үүнд шинжлэх ухааны  үндэслэл, нотолгоо бий болов уу? Лабораторид хийсэн нэгэн судалгаагаар эрчүүдийн  сэрэл хөдлөхөд ийм эротик зүйлс нэг их чух !Ш төдийгүй энэ нь жендэрийн хувьд  нэг их ялгаатай биш гэдгийг тогтоосон байна. Сэтгэл судлаач Жулиа Хейманы хийсэн  сонгодог судалгаа нь эротик зүйлсийн талаар эрчүүд эмэгтэйчүүд юу гэж хариулсныг  нарийвчлан тогтоосон нь энэ асуудалд нилээд гүнзгий нэвтрэн орох бололцгоог  олгосон юм. Судалгаанд их сургуулийн оюутнуудыг хамруулсан бөгөөд тэд бэлгийн  харилцааны хувьд нилээд туршлагатай гэж үзэж болох төлөөлөл болжээ. Хейман  оюутнуудад эротик агуулгатай хуурцаг сонсгож, тэдний хариултыг авчээ. Тэрээр  бусад судлаачдын адил оролцогчдоор өөрсдийнх нь сэрэл хэр зэрэг хөдөлж байгааг  тогтоолгосноос гадна сэрлийнх нь сэтгэлзүйн түвшинг хэмжсэн байна. Үүнийг  хийхийн тулд тэрээр тусгай багаж хэрэглэжээ. Энэ багаж нь бэлгийн сэрлийн үеийн  бэлэг эрхтний судасны чинэрэлтийг хэмжихэд зориулагдсан юм.
Судалгаанд  оролцогчдод дөрвөн өөр бичлэг сонсгожээ. Бичлэгийн заримд эрэгтэй нь заримд  эмэгтэй нь идэвхтэй, санаачлагатай байдлаараа ялгагдаж байв. Мөн эрэгтэйчүүдийн  хийж байгаа үйлдэлд эмэгтэйчүүд бие сэтгэлээрээ хэрхэн хариу үзүүлж байгаа нь  ялгарч байжээ. Энэ туршилтаас үзэхэд эмэгтэйчүүдийн сэрэл романтик зүйлд илүү  хөдөлж байсан бол харин эрчүүд бодит сексийн чимээнд сэрэл нь маш их хөдөлж  байсан нь харагджээ. Энэхүү судалгаанаас дараах гурван чухал үр дүн гарсан  юм.
1.Эротик-романтик бичлэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь сэрлийг  хамгийн ихээр хөдөлгөсөн байна. Үнэндээ эмэгтэйчүүд эротик бичлэгийг сонсоод  эрэгтэйчүүдээс ч илүү их сэрэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэжээ.
2.Эмэгтэй нь  идэвх, санаачилгатай байгаа бичлэгүүд илүү их сэрэл төрүүлсэн гэж эрэгтэй,  эмэгтэйчүүдийн аль аль нь хариулжээ.
3.Өөрийнхөө сэрэл хөдөлж байгаагаа зарим  эмэгтэй мэддэггүй байна. Эрчүүд өөрийнхөө бэлгийн сэрлийн зэрэглэлийг тогтоохдоо  бараг алдаа гаргадаггүй ажээ. Яагаад гэвэл шодойн хөвчрөлийг мэдэхгүй өнгөрөх  боломжгүй.
Энэ бүхний эцэст бэлгийн сэрэл хөдөлгөх зүйлс нь эрэгтэй  эмэгтэйчүүдийн аль алинд нөлөөлдөг бөгөөд заримдаа эмэгтэйчүүд өөрсдийн сэрлээ  мэдэхгүй байх талбий хэмээн дүгнэж болох юм.
“Хүний бэлгийм амьдрал” номноос бэлтгэв
Эрэгтэй хүн өөрийгөө бурхан шиг хүн гэж хүндлэгдэж явахаас илүү сайхан санагдах зүйл гэж байх уу?
Эмэгтэй хүн гэдэг чинь их эмзэг, маш их сэтэглийн хайраар амьдардаг тийм л улс. Хамт хоолоо идэж байхдаа, үс гэзгээ толины өмнө янзалж байхыг нь, эд хогшилдоо яаж хандаж байхыг нь, хэрхэн хувцаслаж байгаагнь  сайн ажиглаж харч бай. Магадгүй таны халамж анхаарал дутаснаас болоод анх гэрлэж байсан үеийнх шигээ байж  чадахгүй ч болсон юм билүү? Тиймээс та түүнийгээ яг л анхны үеийнх шиг нь гэр бүлийн амьдралд нухлагдаагүй байан үеийнх шиг нь байлгахыг хичээ. Тэр мэдээж үүнийг их хүсч байгаа. Яриан дундаа "Миний хайрт ингээд хувцаслачихвал залуусын нүдийг унагах байхдаа"  "Миний хайртын хамаг гоо үзэсгэлэн нь эндээ байдаг тэндээ байдаг" гэх зэрэг үгсийг хэл.
Бас түүнийхээ яриаг анхааралтай сонсож сайн харилцан ярилцагч нь байж чадах хэрэгтэй шүү. /байнга/ Эмэгтэй хүн стрэссээ яриж эрэгтэй хүн дотроо бясалгаж тайлдаг гэдгийн. Миний хайртай бүсгүй байнга яридаг. Бид өдөр бүр уулзахдаа өдрийн юу хийсэн, яасан гээл зөндөө зүйл яриж гарна шүү дээ. Энэ нь ч надад сайхан байдаг. Түүний яриаг сонсосноороо би бас түүний хувьд хэр чухал хүн бэ гэдгээ мэдэрдийшд. Тэр одоогоор гадаад байгаа л даа. Би түүнд их хайртай тэр надад я л гүнж шиг санагдаж, хэзээ ч түүндий нүднээс  зовлонгийн цагаан нулимас дуслуулахгүй байхыг хүсдэг. Харин тэр надад яг ч хайртай биш л дээ. Яагаад гэвэл бид танилцаад тийм ч удаагүй. Арга ч үгүй байхаа. Тэр эрэгтэй хүнээс хаширчихсан гэсэн. Яахавдээ сэтэглийн шарх нь гүйцэд эдгээгүй байхад намайг хүлээж авахад бэлэн биш байгаа байхаа л гэж боддоийшд. Гэхдээ би түүнд таалагддагаа мэднээ. За миний хувийн зүйл ч яаахуу, нээх мундаг хүн шиг баахан зөвөлгөө өгснийг минь өршөөгөөрэй. Зүгээр л бодлоо бичлээ.
ФРАНЧАЙЗИНГ ЯАГААД СОНГОДОГ ВЭ?
Компаниуд цаг хугацаа, хүмүүс, мөнгө гэсэн гурван гол шалтгаанаар франчайзингийг сонгодог байна. Өнөөдөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бизнесчүүдэд тохиолдож байгаа анхны бэрхшээл бол хөрөнгө мөнгө байдаг. Харин франчайзинг нь өрөнд орох эрсдэл, энгийн хувьцааны зардалгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг компаниудад олгодог байна. Франчайзын эрх хүлээн авагчдын хувьд нэгжийн түвшинд анхны хөрөнгө оруулалт шаарддаг боловч, хамгийн бага хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж олгодог. Түүнчлэн франчайзын эрх эзэмшигч биш, харин франчайзингийн эрх хүлээн авагч нь маш олон төрлийн үйлчилгээг түрээслэж ашиглах гэрээнд гарын үсэг зурдаг учраас үнэндээ батлан даалт гаргах хариуцлагагүйгээр бизнесээ өргөжүүлж, ингэснээрээ эрх эзэмшигчийн эрсдлийг их бууруулдаг байна.
Өнөөдөр олон бизнесчүүдэд бизнесээ өргөжүүлэхэд тохиолдож байгаа өөр нэг бэрхшээл бол сайн менежерүүд олж ажиллуулах явдал юм. Ихэнх бизнес эрхлэгчид шинэ менежер хайж олоод түүнийгээ сургахад маш олон cap зарцуулж, эцэст нь нөгөө менежер нь ажлаасаа гардаг бөгөөд харамсалтай нь өрсөлдөгч компанид ажилд орох явдал сүүлийн үед  түгээмэл болжээ. Салбарын менежерийг франчайзын эрх хүлээн авагч болгон сольсноор энэ бэрхшээлээс ангижирч болдог. Сонирхолтой нь, франчайзын эрх хүлээн авагч тухайн нэгжид хөрөнгө оруулж, ашиг орлогоос хувь хүртдэг учраас тухайн нэгжийн ажлыг үргэлж сайжруулахыг хичээж байдаг байна. Франчайзын эрх эзэмшигчийн орлого франчайзын эрх хүлээн авагчийн нийт борлуулалт болон ашигтай байдал дээр суурьладаг учраас нэгжийн зардлыг зохицуулснаар тийм ч хүнд хэцүү асуудал байхаа больдог. Франчайзын эрх хүлээн авагч дээрхи бүх ажлын ихэнхийг хийдэг учраас цаг хугацаа багатай эсвэл маш цөөхөн ажилтантай компаниудын хувьд франчайз бол үргэлж хамгийн хурдан өргөжих боломж юм. Эрх эзэмшигч мэдээж зөвлөгөө өгч, харин эрх хүлээн авагч гол ажлуудыг хийдэг. Иймээс эрх эзэмшигчийг санхүүгийн зорилгоос гадна эх үүсвэртэй болгодог байна.
Миний бизнес франчайз болох боломжтой юу?
Франчайзинг бол харьцангуй уян хатан шинжтэй бөгөөд ямар ч төрлийн бизнес франчайзлагдаж болно. Үүний тулд дараахь үндсэн шинжтэй байх ёстой. Үүнд:
-Найдвартай байх ёстой.
-Чадварлаг удирдлагатай эсэх?
-Урьд нь амжилттай ажиллаж байсан уу?
-Олон түмний дунд сайн нэр хүнд олсон эсэх? Онцгой байх хэрэгтэй. Өрсөлдөгчдөөсөө хангалттай ялгарч байна уу? Зах зээлд эрэлт хэрэгцээтэй, гүйлгээтэй эсэх? Өрсөлдөөнд байнга давуу байдаг уу? Сурахад амархан байх хэрэгтэй. Системтэй эсэх? Баталгаажуулсан журмаар ажилладаг уу? Хэн нэгэн уг бизнесийг гурван сарын дотор ажиллуулж сурах уу? Хангалттай ашигтай байх хэрэгтэй. Хэрвээ бизнес тань оюуны өмчийн төлбөрөө (ихэвчлэн 4% - 8%) хассаны дараа хөрөнгө оруулалтаасаа 15% - 20% -ийн орлого олж чадахгүй бол франчайз хүлээн авагчийг ажиллуулах нь хүндрэлтэй болно. Хэрвээ та эдгээр шалгууруудыг давж чадсан бол та франчайзын сайн нэр дэвшигч болж чадна.
Франчайзийн үйл явц
Компани франчайз хийхээр шийдсэн бол эхлээд өргөтгөх төлөвлөгөө гаргадаг. Уг төлөвлөгөөнд шинэ франчайз эзэмшигчтэй ажиллахад тулгарах маш олон асуудлуудыг хэлэлцэн оруулах ёстой. Хамгийн чухал асуудлыг нэрлэбэл, өсөлтийн хурд, газар нутгийн хөгжил, үйлчилгээг дэмжих, ажилтны орон тоо бүрдүүлэлт, төлбөрийн бүтэц гэх мэт. Мөн энэ бүх төлөвлөгөөнд санхүүгийн нарийн шинжилгээ хийж хөгжлийн стратегийг анхааран судлах хэрэгтэй. Энэ төлөвлөгөөг гаргасны дараа франчайз эзэмшигчд зүй ёсны хуулийн баримтжуулалт хэрэгтэй. Хамгийн багадаа л гэхэд франчайз эзэмшигчд франчайзын гэрээ хэрэгтэй. Сайн франчайзын гэрээнд бизнесийн маш олон ялгаатай асуудлуудыг тусгасан байдаг. Шинэ франчайз эзэмшигчийн чанарын хяналт маш сайн хөгжсөн системтэй холбоотой байдаг. Ерөнхийдөө, энэ нь үйл ажиллагааны заавар гэсэн үг юм. Энэ зааварт зөвхөн бизнест хэрэглэгддэг системийг багтаадаггүй боловч эдгээр системд байнга мөрдөгдөх хяналтын хуудас, бодлого, журам, тактикийг мөн багтаадаг байна. Түүнчлэн үйл ажиллагааны заавар агентлаг үүсгэхээс зайлсхийж болгоомжлох ёстой. Эцэст нь, шинэ франчайз эзэмшигч франчайзаа зах зээлд гаргаж, худалдах чадвараа хөгжүүлэх ёстой. Энэ бүхэн боломжийн худалдан авагчийг хэрхэн татах тухай мэдлэгийг шаарддаг бөгөөд шаардлагатай материалууд (брошюр, жижиг гарын авлага, видео бичлэг, DVD гм) борлуулалт хийгдэхэд тусладаг. Мөн франчайзын худалдааны үйл явц маш сайн зохицуулагдсан байдаг учраас франчайз эзэмшигч нь зүй ёсны борлуулалт, нууц задруулалт, гомдол гаргах аргуудаас суралцах хэрэгтэй. Шинэ франчайз эзэмшигч бүр тэс өөр бизнест орж франчайз эхлүүлэх үедээ маш хурдан суралцдаг. Франчайз хүлээн авагч хэрхэн мөнгө олж байгаагаас үл хамааран франчайз эзэмшигч хоёр үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь франчайз хүлээн авагчдад франчайзаа борлуулах, харин нөгөө нь үйлчилгээ үзүүлэх. Түүнчлэн франчайз хүлээн авагчийн амжилтыг баталгаатай болгох нь хамгийн чухал байдаг. Томоохон өрсөлдөгчидтэйгээ илүү үр ашигтайгаар өрсөлдөхийн тулд зүй ёсны бүтэцтэй франчайзингээ жижиг компаниудад олгохыг зөвшөөрч болдог. Мөн нэмэгдэл зардлуудыг багасгаж, маш сайн ажилласан нэгжийн удирдлагад ашигтай байхаар томоохон компаниудад ч зөвшөөрч болдог. Иймээс франчайзинг бол маш олон компаниудыг оролцуулж болох сонголттой бизнес юм. Франчайзын амжилттай байх гол хөшүүрэг нь амжилттай ажиллаж байгаа франчайз хүлээн авагч юм. Амжилттай ажиллаж байгаа франчайз хүлээн авагчгүйгээр франчайзын систем оршин тогтнож чадахгүй. Хэрвээ Та франчайз хүлээн авагчдаа анхаарал тавьж чадвал эдгээр франчайз хүлээн авагчид тань Таныг McDonald’s компани шиг болоход туслаж чадах болно.
А.Мөнхнаст /МҮХАҮТ-ын ЗЗССТ-ийн мэргэжилтэн/
БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХАД ТУС БОЛОХ 10 ЗӨВӨЛГӨӨ
Доор эмхтгэн орчуулсан бичил зөвөлгөөг 25 жил ном зохиол бичсэн арвин туршлагатай хэл судлаачийн блогоос хөрвүүлэн эмхтгэж байснаа сонирхуулья.
НЭГ.  Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах
Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм.  Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид анзаардаггүй.  Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал,  илүү бүтээлч сэтгэж чадах юм.  Үүнийг “гурав дахь нүд/билэгийн нүд”  буюу “төсөөлөн бодох ба эргэн санах нүд” гэж нэрлэх болжээ.
ХОЁР.  “Шавар зуурах” буюу “Мөр гаргах”
Эхлээд бичсэн нооргийг “шавар” буюу түүхий эд, эс бөгөөс ”мөр гаргах” гэж нэглэж болно.
Таны бичсэн эхний ноорог тун онцгүй болсон бол санаа зовох хэрэггүй.  Бичих үйл явц тань амжилттай явагдаж байна гэж ойлгож болно.  Харин, хэрвээ та ямар нэг гайхалтай санаа хүлээгээд ноорог цаас чинь хоосон байгаа бол та юу ч бичиж чадахгүй тул хамаагүй бичиж эхэл.  “Шавар зуур”
ГУРАВ.  Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих
Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай.  Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.  Үүнийг толгойдоо бус цаасан дээр бодох гэж томьёолдог ажээ.
ДӨРӨВ: Бичих зүйлсээ жагсаах
Жагсаалт гаргах нь “brainstorming” хийх нэг хэлбэр бөгөөд бичлэгийг тань нэмэгдүүлэхэд тусалдаг, илүү “зугаатай” арга юм.  Ялангуяа та бичиж буй зүйлийнхээ аль нэг хэсэгт очоод гацсан бол энэ аргыг хэрэглээрэй.  Ингэснээр бичсэн зүйлээ дахиж шинжлэх, баяжуулахад тань тус болох амой.
ТАВ.  Ижил төстэй үгийн толь “thesaurus” хэрэглэх
Бичих зүйлсээ жагсаан бичихэд тань ижил төстэй үгийн толь “thesaurus” тун хэрэг болох болно.
ЗУРГАА.  Өдөр бүр ямар нэг зүйл бичихээс өдрийг эхлүүлж байх
Хэрвээ өглөө бүр орноосоо босмогцоо доод тал нь нэг хуудас ямар нэг зохион бичлэг хийгээд дадчихвал зохион бичлэг хийнэ гэдэг толгой өвтгөсөн асуудал байхаа болих болно.  Мөн тэр өдөртөө та илүү анхааралаа төвлөрүүлэх чадвартай, илүү тайван байх болно.
Долоо. WIG буюу Боломжгүй  Зорилго тавих— шилдэг зорилго ихэвчлэн бодит биш байдаг
Ийм зорилго нь сэтгэл хөдөлгөж сонирхол нэмэгдүүлдэг.  Тэгээд энэ зорилгынхоо төлөө зүтгэх нь таныг илүү махруу хичээллэхэд хүргэх болно.  Жишээ нь ном, жүжиг  бичих, сэтгүүлд нийтлэл бичигч болох гм зорилго тавиад үзээрэй.
Тэвчээртэй зүтгэсэний үр дүнд та зорилгодоо хүрэх болно.  Хэдийгээр бүтэшгүй зорилгодоо хүрээгүй байж болох ч түүнээс хамаагүй илүү, төсөөлж байгаагүй зорилгодоо хүрсэн байх болно.
Энэ зөвөлгөөг туршиж үзье гэж байгаа бол та тавьж байгаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй.   Яагаад гэвэл таны тархины баруун хэсэг таны ухамсарт мэдэгдээгүй оюун санаа, нуугдмал сэтгэхүй туслах болно.
НАЙМ: Бичих болон засварлах хоёрыг зэрэг бүү хий
Эхлээд бич, дараа нь засварла.  Бичиж байх явцдаа засахад цаг зараад байвал таны гараас юу ч гарахгүй.
Бичих нь найзтайгаа “буу халах” тай адил хялбар зүйл байх ёстой.  Хэрвээ тиймгүй бол, бичих гэж буй зүйлээ цаасан дээр/компьютертээ бичихээсээ өмнө бодож байхдаа толгойдоо засах гэж оролдоод байгаагаас болж байгаа юм.
ЕС.  Бичих гэж тэмцэж шаналах нь сайны тэмдэг
Тэмцэж шаналаж байгаад дараа нь чөлөөлөх/ өөрт тавьдаг өндөр шаардлагаасаа бууж өгөх үйл явц нь таны бичих чадварыг өөр түвшины ойлголтод хүргэдэг.  Энэ туршлага танд тухайн зүйлийг өөр талаас харахад туслах болно.  Өөрөөр хэлбэл, хичнээн өөрт тань тухайн үедээ таалагдахгүй байсан ч хамаагүй та бичиж чаддаг болно.  Ингэж өөрийгөө хавчигдмал хайрцагнаасаа чөлөөлж сурвал таньд бичнэ гэдэг гайхамшиг болж хувирах болно.  Гэнэт таны онгод ороход л бичих гэсэн зүйлээ гялалцтал дуусгаж орхих болно.  Энэ үеэс хойш магадгүй өөртэйгөө тэмцэж, шаналах үе дахин гарах боловч үүнээс болж бичих үйл явцаа зогсоохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах чадвартай болсон байх болно.
/Энэ зөвөлгөө нь ном зохиол бичдэг хүмүүст илүү тохиромжтой авч, хамгийн гол нь бичих гэж байгаа зүйл чинь хэцүү, бичсэн зүйл чинь таалагдахгүй байвал үргэлжлүүлж бичихээ зогсоож болохгүй гэдэг нь хамгийн гол авах ёстой санаа болов уу.  Мөн ийм үе тохиолдвол та бичиж чадахгүйдээ ингэж байгаа хэрэг огтхон ч биш бөгөөд хэвийн үзэгдэл гэж үзэх нь бас нэг чухал санаа болов уу.  BSKY/
АРАВ.  Сайн бичих = үнэн сэтгэлээсээ бичих
Үнэн сэтгэлээсээ бичнэ гэдэг олны өмнө хувцасаа тайлах мэт ичмээр, өөрийн бичсэнээ хүнтэй хуваалцахаас санаа зовох асуудал гардаг.  Энрэнгүй ханд.  Эхлээд өөртөө.  Тэгээд бич.  Өөртөө зориулаад.  Ингэж бичихэд урам зориг шаардагддаг.
Харин нэгэнт бичсэн зүйлээ бусдад үзүүлэхэд хэний ч тоогоогүй гайхамшигт үнэн бодит байдлыг мэдэх болно.  … Өөрийгөө ял.  Хэн ч өөрийг тань юу бичиж байгаагаар шүүхгүй.  Тиймээс үнэн сэтгэлээсээ бич.
BEYOND THE SKY blog archive
Эхнэрийн урхи, 74-р анги хүртэл
Онигоо
-Хаана?
-Мэдээж Монголд.
-Яаж? -Микронд чихээд л...
Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн ганц бие найзуудаа танилцуулахаар шийдэж. Нөхрийнх найз залуу үглэнэ:
- Тэр хүүхэн чинь үнэн  матар бол би яах юм бэ? Оройжин матар харж суух болно шт.
- Би чамд нэг арга зааж өгье. Сак бүсгүй байвал бүх юм окей. Матар хүүхэн байвал чи хоолойгоо бариад муухай орилоод газар уначих. Астма хөдөллөө гээд зугтчихад болно.
Орой нь залуу болзсон бүсгүйтэйгээ уулзтал үнэхээр царайлаг, бас их секси бүсгүй байна гэнэ. Баярлаад л
- Сайн уу? Би Батаагийн найз  Болдоо байна.
гэсэн чинь нөгөө хүүхэн хоолойгоо бариад муухай орилоод газар уначихаж гэнэ.
7 сарын нэгний үймээн. Цагдаагийн салаан дарга гудамжинд яваа хүнийг зогсоогоод асууж байна.
- Үймээнд оролцсон уу?
- Тэгсэн.
Цагдаа нарт хандан
- Наадхаа хурдан машинд ачаад!
Дараагийн хүнийг зогсоогоод
- Үймээнд оролцсон уу?
- Ёстой үгүй шүү. Би зүгээр гэртээ харьж яваа хүн байна.
- Наадхаа хурдан үймээнд оролцуулчихаад  машинд ачаад!
Нэг залуу онигоочин найзаасаа онигоо яаж сайн мэддэг ярьдаг болох вэ гэж асууж нөгөөх нь:
- Гадны онигоо олж унш. Дараа нь монголчил. Жишээ нь: Путины тухай онигоог Энхбаярын тухай болгож болно. Чи нэг оролдоод үз дээ.
Манай залуу хэсэг бодож байснаа:
- Дэлгэрмөрөнг дүүжлэв.
гэжээ.
Гей залуу хажуугаар өнгөрөх сайхан бүсгүйг хараад би лесби байсан бол ч гэж шүүрс алдаж гэнэ.
Монголын анхны 3 ерөнхийлөгч тамд очжээ. Эрлэг Номун хаан тэднийг шийтгэхээр болов.
-Тэр том шар! нэр хэн бэ?
-Энхбаяр
-"Э" үсгээр эхэлсэн болохоор эрхий хурууг чинь тасданаа. Эрхий хурууг нь тасдав.
Энхбаяр дотроо "хийсэн нүглийн минь дэргэд бол гайгүй ээ" гэж бодов.
-Дараачийн тэр нүүрийн буянтай! нэр хэн бэ?
-Очирбат
-"О" үсгээр эхэлсэн болохоор олгойг чинь авнаа. Олгойг нь авав.
Очирбат дотроо "ёх, гайгүй өнгөрлөө" гэж бодов.
Гэтэл Эрлэг Номун хаан Багабанди руу харснаа:
-Тэр сүүлчийн сахалтай жижиг! яагаад гэнэт царай чинь цонхийгоод явчихав аа?!
neg jolooch davhij yavaad hunii hol dairchihsan chin dairuulsan hun n 1 saya togrog nehej l dee tegsen jolooch n uurlaad bi yamar saytan yum uu gesen chin dairuulsan hun urdaas n bi tegeed jaran holt yum uu gesen gene
za za zalhuu hurchlee :>
Амжилт
Найз минь чи бол өөрийнхөө амьдралыг бүтээгч нь шүү. Өнөөдрийн бодол чинь маргаашийн чинь үйлдэл. Чиний амьдрал гэдэг бол чи, өөр хэн ч юу ч биш.Урагшаа найз минь, улам ихийг хийгээрэй.
Өнөө цагийн парадоксууд ийм байна гэн шүү
улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,
олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,
олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.
Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.
Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.
Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,
урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой,
их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.
Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй,
гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй,
атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.
Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй,
яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж,
мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.
Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,
зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.
Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.
Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.
Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.
Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.