2009-3-20

Гуниглахад шалтгаан хэрэгтэй гэж үү

бичсэн: baasandorj төрөл:
Сая гэртээ ирэхэд гэрийхэн маань яаагаад өнөөдөр ийм царай муутай яваад байна аа гэж асууж байх юм. Мэдэхгүй, юм даа. Энэ хайр гэгч зүйлийг хэрхэвч ойлгож чадахгүй юм даа. Өнөөдөржингөө л гуниглаж явлаа.  Өөрийгөө хичнээн хүчлэвч түүнийг санахгүй байж чадахгүй юм. Тэрэнтэйгээ нэгэнт уулзаж чадахгүйгээ мэдсээр байж ингээд санаад байхлаар үнэхээр хэцүү юм даа. Өөрийгөө яаж ч өөр юм бодох гэж хүчлээд жоохон байж байгаад л түүний тухай бодчихсон явж байх юм. Уул нь тэр надад хайртай байсан бол би ингэж гунихгүй байсан байх л даа. Даан ч хамгийн сүүлд утсаар ярихдаа би намайг санаж байна уу гээд ас...

2009-3-19

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн ялгаа

бичсэн: baasandorj төрөл:

Хэвшиж тогтсон ойлголтоор бол эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх дуртай бол эрэгтэйчүүд өөрийгөө нээн илэрхийлэх дургүй байдаг. Орчин үед эрэгтэй эмэгтэй хүний аль алинд бусадтай харилцах, нээлттэй байх, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх шаардлага адилхан тавигдаж байгаа билээ.

Коллежийн оюутнуудаас хоорондоо үерхдэг залуучуудыг хамруулсан судалгаагаар эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь нөгөөдөө бодол санаа, сэтгэгдлээ бүрэн нээж чаддаг тухайгаа илэрхийлдэг гэсэн нь дээрх хэм хэмжээ аль хэдийн бүрэлдсэнийг илтгэж байна.
Гэхдээ л эмэгтэйчүүд зарим нэг санаа зовж байга...


2009-3-19

Эрэгтэй хүн өөрийгөө бурхан шиг хүн гэж хүндлэгдэж явахаас илүү сайхан санагдах зүйл гэж байх уу?

бичсэн: baasandorj төрөл:
Би саяхан гэр бүлийн радио 104,5 ФМ ээр  "үдийн цай" хөтөлбөр сонсож байлаа л даа. (Одоохондоо би эхнэргүй ч гэсэн миний сонсох дуртай нэвтрүүлэг) Өдөр бүр гэр бүлүүдэд тулгардаг ээдрээтэй асуудлуудыг хөндөж сонсогчидтойгоо ярилцаж санаа бодлоо солилцоцгоодог юм. Тэгсэн нэг айлын эзэгтэй яриж байна. Би нөхрөө бурхан иг хүн гэж хаана ч хэлнэ. Яагаад гэвэл миний нөхөр намайг хайрын дээдээр хайрладаг. Элдэв нялуун үг хэлж эрхлүүлдэггүй ч гэсэн дээ түүний хайр намайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эхнэр болгодог. гэж яриж байна. Хүмүүсээ ямар сайхан харьцаа вэ энэ. Эрэгтэй хүн өөрийгөө бурхан...

2009-3-19

ФРАНЧАЙЗИНГ ЯАГААД СОНГОДОГ ВЭ?

бичсэн: baasandorj төрөл:

Компаниуд цаг хугацаа, хүмүүс, мөнгө гэсэн гурван гол шалтгаанаар франчайзингийг сонгодог байна. Өнөөдөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бизнесчүүдэд тохиолдож байгаа анхны бэрхшээл бол хөрөнгө мөнгө байдаг. Харин франчайзинг нь өрөнд орох эрсдэл, энгийн хувьцааны зардалгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг компаниудад олгодог байна. Франчайзын эрх хүлээн авагчдын хувьд нэгжийн түвшинд анхны хөрөнгө оруулалт шаарддаг боловч, хамгийн бага хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж олгодог. Түүнчлэн франчайзын эрх эзэмшигч биш, харин франчайзингийн эрх хүлээн авагч нь маш олон төрлийн үйлчилгээг...


2009-3-19

БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХАД ТУС БОЛОХ 10 ЗӨВӨЛГӨӨ

бичсэн: baasandorj төрөл:

Доор эмхтгэн орчуулсан бичил зөвөлгөөг 25 жил ном зохиол бичсэн арвин туршлагатай хэл судлаачийн блогоос хөрвүүлэн эмхтгэж байснаа сонирхуулья.

НЭГ.  Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах

Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм.  Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид анзаардаггүй.  Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал,  илүү бүтээлч сэтгэж чадах юм.  Үүнийг “гурав дахь нүд/билэгийн нүд”  буюу “төсөөлөн бодох ба эргэн санах нүд” гэж нэрлэх болжээ.

ХОЁР.  “Шавар зуурах” буюу “Мөр гаргах”

Эхлээд бичсэн нооргийг “шав...


2009-3-18

Эхнэрийн урхи, 74-р анги хүртэл

бичсэн: baasandorj төрөл:
http://www.viikii.net/channels/goto/temptationofwife Энэ хаяг дээр эхнэрийн урхи 74-р анги хүртлээ англи титэртэйгээ байлэ шүү

2009-3-18

Онигоо

бичсэн: baasandorj төрөл:
-Нээрээ хүнийг зиплэж "ZIP" болно гэж байна лээ шүү.
-Хаана?
-Мэдээж Монголд.
-Яаж? -Микронд чихээд л...

***

Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн ганц бие найзуудаа танилцуулахаар шийдэж. Нөхрийнх найз залуу үглэнэ:
- Тэр хүүхэн чинь үнэн матар бол би яах юм бэ? Оройжин матар харж суух болно шт.
- Би чамд нэг арга зааж өгье. Сак бүсгүй байвал бүх юм окей. Матар хүүхэн байвал чи хоолойгоо бариад муухай орилоод газар уначих. Астма хөдөллөө гээд зугтчихад болно.
Орой нь залуу болзсон бүсгүйтэйгээ уулзтал үнэхээр царайлаг, бас их секси бүсгүй байна гэнэ. Баярлаад л
- Сайн уу? Би Батаагийн н...

2009-3-18

Амжилт

бичсэн: baasandorj төрөл:
Амжилт гаргаж, түүндээ урамшиж үргэлж өглөө болгон шинэ амьдрал эхэлж, орой болгон шинэ зүйлийг сурч найз нөхдийнхөө алдааг нь бусдын дэргэд биш зөвхөн өөрт нь шивнэж, бусад үргэлж баяр баясал бэлэглэх сайхан зүйлийг ярьж, олны дунд нэр хүндтэй, бусдын бахархал нь байж, бусдад хэзээ ч мууг саналгүй, тэднийг үргэлж сайнаар бодож, аз жаргалын эрэлд өглөө бүхэн мордож, өдөр болгон өөрийгөө дайчилж, энэ насандаа биелэхээргүй санагдах том зорилгыг өөртөө тавьж түүнд хүрэхэд гарах бэрхшээлүүдийг тунгааж бодолгүй зүгээр л хийж эхэлж, бусад хүний мууг нь түрүүлж олж харахаасаа өмнө сайныг нь олж харах...

2007-11-29

Өнөө цагийн парадоксууд ийм байна гэн шүү

бичсэн: baasandorj төрөл:
Өнөө цагт бид
улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,
олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,

олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.


Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.


Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэ...

idiomatic-dormant